УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ

2023-09-19 859 0

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ. Түүнийг Хан-Уул дүүргийн нэгэн зочид буудалд байхад нь саатуулсан байна.

Хохирогч нь оюутан эмэгтэй бөгөөд өнөөдөр Цагдаагийн газар гомдол гаргажээ. 

Хэргийн талаар Цагдаагийн байгууллага “2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах …. зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хоёр жил хорих ял авч байв. Гэвч нэг жил гаруй хоригдоод 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр магадлангийн хурлаар орж, суллагдсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07

Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 7 сарын байдлаар нийт 5

2026-08-07

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06