Энэтхэгийн парламентын доод танхимын даргын айлчлалын албан ёсны арга хэмжээ өнөөдөр эхэлнэ

2023-07-07 688 0

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.

Тэрбээр албаны хүмүүсийнхээ хамт өчигдөр манай улсад ирсэн юм.

Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэтхэг улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лок Сабхагийн дарга Ом Бирлаг хүлээн авч уулзаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лок Сабхагийн дарга Ом Бирлад бараалхана.

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10