ШӨХТГ-ын дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

2023-07-06 836 0

Засгийн газрын тавдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилж байв. Тэгвэл тус газрын дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

Хүсэлт гаргах болсон шалтгаанаа тэрбээр “үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул” хэмээн тайлбарлаж байна.

Тодруулбал, ажлаа хүлээн авснаасаа хойш байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийсэн байна. Үр дүн нь “Тус газар Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна” гэх дүгнэлтэд хүрчээ.

ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй учраас Н.Мандуул ийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10