Туркээс ирсэн зорчигчдод тандалт, хяналт хийх ажиллагаа 4 цаг гаруй үргэлжилжээ

2020-03-19 1432 0

Гадаад улсаас монгол иргэдээ эх оронд нь авчрах ажиллагаа үргэлжилсээр байна. МИАТ компанийн Истамбул-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц 03-р сарын 18-19-нд шилжих шөнийн 01:00 цагт Улаанбаатар хотноо газардав.

Тус тусгай үүргийн онгоцоор нийт 252 зорчигч ирсэн ба зорчигчдод тандалт хяналт хийгдэх ажил үүрийн 05:00 цаг хүртэл үргэлжилжээ. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх ёстой учраас Мэргэжлийн хяналтынхантай мөр зэрэгцэн онцгой байдал, цагдаа, ХӨСҮТ, ЗӨСҮТ, хил, нисэхийнхэн цурамхийлгүй ажилласаар…

Иргэдийн биеийн байдлыг үнэлэн тусгаарлах байруудад хүргэсэн ба тус ажиллагаанд явсан улсын байцаагч, эмч, экипажийн бүрэлдэхүүнийг мөн адил тусгаарлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07