Их дээд сургуулиудын чансаа, хөтөлбөрийн эрэмбийг наймдугаар сард зарлана

2023-06-19 948 1

Боловсролын Үнэлгээний төвөөс боловсролын бүх түвшинд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг хийж буй. Тухайлбал, 2022 онд сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн түвшинд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулсан юм.

Өнөөдрийн байдлаар их дээд сургуулиудын дунд чанарын үнэлгээг хийхээр мэдээллээ цуглуулж эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сард боловсролын бүх шатны байгууллагуудын чанарын үнэлгээг ил тод зарлахаар болсон байна. 

БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир “Дээд боловсролын сургалтын байгууллагад гүйцэтгэлийн үзүүлэлтэд нь суурилж чанарын үнэлгээ хийнэ. Чанарын үнэлгээг “Times Higher Education” байгууллагатай хамтарч хийн, үр дүнг намар зарлана. Мөн Боловсролын Үнэлгээний төв, олон улсын болон дотоодын мэргэжлийн байгууллага хамтран сургуулиудын чансаа, хөтөлбөрийн эрэмбэ нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгааг үнэлэх нөлөөллийн эрэмбийг зарлана.

Эдгээр үнэлгээг хийхээр мэдээлэл цуглуулах, үнэлэх ажил үргэлжилж байна. Дээд боловсролын байгууллагын эрэмбэ чансааг зарласнаар суралцагчид сургуулиа, хөтөлбөрөө сонгоход тустай” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07