Захиргааны хэргийн шүүх С.Эрдэнэд байгаа АН-ын тамга хууль ёсных гэж үзжээ

2023-03-29 967 0

Нийслэлийн Зархиргааны хэргийн шүүхийн өчигдрийн хурлаар АН-ын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэсэн шийвэр гаргажээ. Мөн нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй этгээд болохыг түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус хүчингүй болохыг тогтоосон байна.

АН-ын УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай 6030 дугаар бүхий дүгнэлт болон улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны улсын бүртгэлийн хуудсаар тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар дахин олгосон шийдвэрүүдийг хүчингүй болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэгч Ц.Тувааны шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх Х.Баттулга, Ц.Туваан нарт байсан тамга хүчин төгөлдөр бус, С.Эрдэнэд хадгалагдаж байгаа тамга хууль ёсных гэж үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10