Ирэх сарын нэгнээс нэг сая орчим тээврийн хэрэгсэлд RFID чип суулгана

2023-02-27 953 0

RFID нь тээврийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалтын систем юм. Замын хөдөлгөөний зөрчил болон торгууль, даатгал зэргийг уг системийн тусламжтайгаар зохицуулна. Нийслэлийн хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан бөгөөд тухайн чипийг суулгах зохицуулалтыг нийслэлийн нэг цэгийн төв, техникийн хяналтын төв, томоохон худалдааны төвүүдтэй хамтран зохион байгуулна гэлээ. Тухайн чипийг тээврийн хэрэгсэлд үнэгүй суулгана. Харин импортоор орж ирэх тээврийн хэрэгсэл гааль дээр төлбөрөө төлж наалгах юм.

Улсын хэмжээнд нийслэлд 650000, орон нутагт 470000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа нэг сая орчим тээврийн хэрэгсэлд RFID техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна гэдгийг холбогдох мэргэжилтэн онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22