С.Эрдэнэ: Намын даргын сунгааг зарлана, Л.Гантөмөртэй уулзаж “Хууль бус жүжгээ зогсоо” гэж хэлсэн

2023-01-25 859 0

С.Эрдэнэ даргатай АН-аас намынхаа шинэ даргыг тодруулж, 16 дахь их хурлаараа ёсчлон батламжлах талаар мэдээллээ.

С.Эрдэнэ “АН-ын 16 дахь их хурлыг хуралдуулж, намын даргын сунгааг зарлах төлөвлөгөөтэй байна. Намын даргын сунгааг зарлах зайлшгүй шаардлага үүсээд байна. АН-ын нэрийг барьсан, АН-ыг дүрэм журамгүй мэт дур мэдэн авирлаж байгаа явдлууд газар авах хандлагатай байна. УДШ-д бүртгэлтэй, Улсын бүртгэлд бүртгэлттэй, албан ёсны тамга тэмдэгтэй намын хувьд намын даргын сунгааг зохион байгуулна.

Үнэхээр АН-ын асуудалд санаа зовж байгаа бол тэр нөхдүүд энэ удаагийн сунгаанд ирж, оролцох хэрэгтэй.

Намын даргын сунгаагаар хамгийн олон оноо авсан хүнийг 16 дахь их хурлаар батламжилна. УИХ дахь АН-ын бүлэг бол АН-аас байгуулагддаг байгууллага болохоос биш АН-ын үйл ажиллагааг дур мэдэн удирдан явуулах эрх зүйн боломжгүй. Хууль ёсны АН удахгүй шинэ даргаа тодруулна.

Л.Гантөмөртэй уулзсан, хууль бус жүжгээ зогсоо, үндсэн намынхаа сунгаанд оролц гэж хэлсэн.

Ардчилсан намыг эрх мэдлийг авах гэсэн гадна, дотны маш олон сонирхлын бүлгүүд бий. Шууд хойд хөршийг хэлж болж байна. Монгол Улсын хувь заяагаар тоглох санаатай байгаа. Өөрөө намын даргын сунгааг хийх тушаал гаргачихаад өөрөө дэвшвэл утгагүй. Тиймээс би нэр дэвшихгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10