“Орлогоосоо давсан хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг сайн дураараа ажлаа өгөхийг УРИАЛЖ БАЙНА”

2023-01-06 906 0

Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөө өглөө үүрээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Эх сурвалжийн мэдээлснээр хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар ийнхүү мэдээлэх үеэрээ орлогоосоо давсан хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг сайн дураараа ажлаа өгөхийг уриаллаа.

Тэрбээр “Ерөнхий сайд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр маш тодорхой зүйлүүдийг хэлсэн. Нүүрсний хулгай бол мөсөн уулын нэг хэсэгхэн орой. Бүх салбарт байгаа авлига, албан тушаалын асуудлуудтай Засгийн газар ямар нэгэн эргэлзээгүйгээр тэмцлээ цааш үргэлжлүүлж байна.

Ерөнхий сайд бас нэг зүйлийг хэлсэн. Энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураараа өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ чиглэлээр үргэлжлүүлж тодорхой ажил хийж байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10