Х.Нямбаатар: Шинээр байгуулагдах казинод Монгол хүн тоглохыг хориглоно

2022-12-26 574 0

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.26) Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Тэрбээр “Бооцоот төлбөр тааварт тоглоомын тухай хуулийг өргөн барьж байна. Сугалаа, бооцоот тоглоомын хуулийн зохицуулалтгүй явж ирсэн.

Сүүлийн жилүүдэд миний нэр дээр хандаж “Залуучууд онлайн казинод их донтож байна. Бооцоо тавих асуудлаас болж сургуулиа хаяж байна, амьдралаа алдаж байна” гэсэн гомдол их ирж байна.

Дотоодын тэмцээн, уралдаанууд дээр бэт тавих эрх зүйн орчныг энэ хуулиараа бий болгохыг зорьж байна. Үүнээс гадна сугалааны харилцааг зохицуулна.

Програм хангамжийг шийдлүүдийг оруулж ирж гадагшаа янз бүрийн бэт тавих хандалтыг бүрэн зогсооно.

Монгол Улсад 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт оруулахаа илэрхийлснээр казиногийн тусгай зөвшөөрлийг олгоно. Өдөр тутам олсон орлогын 40 хувийг албан татвар болгон хураана. 30 жилийн дараа нийт казиногийн ширээний 50 хувь нь Засгийн газрын өмчлөлд шилжинэ. Монголд жуулчид ирсэн хүмүүс л тоглоно, монгол хүмүүс тоглохгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд огцруулах бичгээ татчихвал УИХ төсвөө хэлэлцээд явна

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. Тодруулбал

2025-10-14

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 14 цагаас хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өрг

2025-10-10