УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын хамаарал бүхий этгээд төрд удирдах албан тушаал эрхлэхгүй

2022-12-23 968 1

УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа хүмүүсийн харилцан хамаарал бүхий этгээдүүд буюу эхнэр, нөхөр, төрсөн ах, дүү нар тухайн этгээдийг дээрх албанд ажиллаж байх хугацаанд нь төрд, төрийн захиргааны болон төрийн өмчийн хуулийн этгээдэд удирдах ажил, албан тушаал эрхлэхгүй байх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд өгчээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ХЗДХЯ-наас хуулийн төслийн өөрчлөлтийг боловсруулж байна. Нэгдүгээрт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Мөн Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар эдгээр шаардлагыг хэрэгжүүлнэ. Мөн Улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйн байдлын тухай хууль өргөн баригдсан. Энэ хуулийн даруй батална” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10