Т.Доржханд: Нүүрсний хулгайн асуудлаар НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ хийнэ

2022-12-05 913 0

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Нүүрсний асуудлаа УИХ-аар нээлттэй хэлэлцье. Энэ асуудлаа шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Нүүрсний хулгай бол нам дамжсан 10 гаруй жилийн хулгай бөгөөд үүнийг нам үл харгалзан нэгдэж байгаад шахъя. Нээлттэй сонсгол хийх шаардлага дээр нэр бүхий 9 гишүүн гарын үсэг зурсан ба үүнийг УИХ-ын даргад хүргүүлж, энэ долоо хоногт хийхийг шаардаж байна.

Иргэд гадаа жагсаад байна. Энэ нь үр дүнтэй байх ёстой. Гэтэл зарим улс төрч, нүүрсчид нь асуудлыг өөр тийш нь чиглүүлэх оролдлого хийж байна.

Энэ хулгайг илчлэхгүй юм бол бусад хулгай ч илчлэгдэхгүй юм байна. Засгийн газар дангаараа хүчрэхгүй юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнд үүрэгтэй. Нууцын гэрээ ил болж байж энэ бүхний ард хэн байгаа, ямар замаар хэрэгжсэн хулгай нь тод томруун гарч ирнэ.

Нүүрсний алдагдсан үнэ 40-45 их наяд төгрөг мөн шүү. Энэ нь сүүлийн 10 жилийн нүүрсний экспорт 250 сая тонн гэсэн үг юм. Тиймээс Засгийн газарт эрхийг нь нээж, энэ ажил цаашаа явна. Үүнийг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс нууцлах шийдвэрийг гаргасан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг

Өнгөрөгч мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор нэг чухал асуудлыг хэлэлцсэн. Араас нь за

2026-05-08