“Америкийн Мисс” тэмцээнд трансжендер мисс ялалт байгуулжээ

2022-11-14 824 0

Трансжендер Брайан Нгуен Америкийн гоо бүсгүйчүүдийн тэмцээнд түрүүлжээ.

Брайан Нгуен “Америкийн Мисс” байгууллагын хүрээний “Мисс том Дерри” цол хүртсэн анхны трансжендер бүсгүй болжээ. Үзэсгэлэнт эмэгтэйн титмээс гадна Брайан 17-24 насны эмэгтэйчүүдэд олгодог степендийг авахаар болсон байна.

“Намайг Брайан Нгуен гэдэг би 19 настай, одоо Бизнесийн удирдлагын мэргэжлээр Нашуагийн коллежийн нэгдүгээр курст сурдаг. “Америкийн мисс” цол авсан анхны трансжендер эмэгтэй болсондоо би хязгааргүй их баяртай байна” гэж Нгуен хувийн блогтоо бичжээ.

Сошиал хэрэглэгчид Брайаны ялалтад янз янзаар хандаж байна. 

Жишээ нь “Эмэгтэй хүнийг үзэн ядах нь үнэн хэрэгтээ ийм байх”, “За ингээд “Америкийн мисс” цаашид эмэгтэйчүүдэд зориулагдахгүй болох шив дээ”, “Түүнээс хөөрхөн хүүхэн төрсөнгүй дээ, чааваас…” гэх мэтээр ууртай эмэгтэйчүүд бичиж байна. 

Дашрамд, трансжендер Тай эмэгтэй “Miss World” тэмцээнийг 20 сая доллараар худалдан авсан билээ.

М.ЦОГТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24