Засгийн газар Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

2022-10-19 456 0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Биеийн тамир, спортын улсын хорооноос “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хоёр удаа “Дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцлийн талаас хянуулан Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах зөвшөөрөл, зөвлөмжийг авсан.

“Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсанаар үндэсний хэмжээнд тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн хяналт явуулах, үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд допингийн хор хөнөөлийн талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах болон спортын бүх байгууллагууд допингийн эсрэг хяналтын нэгдсэн нэг дүрмийг хүлээн зөвшөөрч, мөрдөх, үр дагаврыг тооцох, улмаар маргаан үүсэхгүй байх боломж бүрдэнэ.

Мөн допингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогч талуудын хэрэгжүүлэх чиг үүрэг, салбар хоорондын ажлын уялдааг хангах эрх зүйн орчин бүрдэх юм.

Олон улсын Допингийн эсрэг байгууллагаас 10-р сарын 27-ноос өмнө манай улсыг допингийн эсрэг үндэсний дүрмээ Засгийн газраараа батлуулж, тогтолцоогоо бий болго гэсэн шаардлага тавьсан. Хэрвээ хугацаанд нь баталж амжихгүй бол манай тамирчид 2024 оны Парисын олимпод оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан юм.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

"Но-той ногоон" буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ган

2025-04-10

БЭТ Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ. Ж.Батзандан энэ

2025-04-04

“UB palace”-ын газар “Хурд стандарт” ХХК буюу Б.Чойжилсүрэнд шилжжээ

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших "UB palace-ыг буулгах болсон" тухай мэдээллийг нүүр номдоо бичсэн

2025-02-26