Л.Оюун-Эрдэнэ Германд айлчлах үедээ Rolex брэндийн ₮45 сая орчмын үнэтэй бугуйн цагаар гоёж Германчуудыг гайхшруулжээ

2022-10-18 834 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Rolex брэнд Datejust бугуйн цагаар гоёжээ. 

Бугуйн цагийг нь ХБНГУ-ын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нильс Анненгийн өөрийн твиттер хуудаснаа оруулсан зургаас харж болж байна.

Rolex брэндийн сонгодог бугуйн цаг гэгдэх Datejust загварын үнийг томоохон худалдааны сайтуудаас харвал $13,250 орчим байна. Энэ нь монгол төгрөгөөр 45 сая орчим төгрөг болж байна.

зураг

Энэ оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгийн хэмжээ нь 919,832,000 сая төгрөг буюу ойролцоогоор $272,947 болж байна. Харин Герман улсад айлчлахдаа гоёсон түүний цаг 13,250 ам.долларын үнэтэй ажээ.

Хэдэн жилийн өмнө буюу 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр сайд, засаг дарга нарт хандан “Төрийн мөнгөнөөс битгий хулгайлуулаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ. Одоо том том алтан цаг зүүдгээ боль, хүн цохиод алчихмаар том алтан үзэг барьдгаа больцгоо. Сваровский шигтгээтэй том том брэнд цүнх барьдгаа боль. Дарга нараа, төрийн албан хаагчдаа. Үүнээс л төрийн албан хаагч нарын эмх цэгц эхэлж байна. Даруухан бай. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Ард түмэн чинь ядуу байна” гэж хэлсэн түүний хувьд Piaget брэндийн 17 мянган доллар буюу 46 сая төгрөгийн үнэтэй цаг зүүдгийг Ерөнхий сайдын үнэлэмжээр хэдэн төгрөгийн үнэтэй ЦАГ ЗҮҮВЭЛ БОЛОХ ВЭ? хэмээн шүүмжилж байсан.

Дэлхийн удирдагчдын цагны үнийг орлоготой нь харьцуулбал:

NAME /Нэр/NET WORTH /Хөрөнгийн хэмжээ/SALARY /жилийн цалин/WATCH VALUE /Цагны үнэ/
Ши Жиньпин1.51billion$20,000$4,500
Ким Жон Ун5 billion$21,000$1,000
Дональд Трамп3.1 billion$301,125$10,000
Путин$84 billion$148,203$11,000
Л.Оюун-Эрдэнэ $272,947$13,250

Эх сурвалж: Ikon.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25