Нийтийн тээврийн автобусын тоог багасгаж, эргэлтийн цагийг уртасгажээ

2020-03-10 1263 1

Монгол Улсад “COVID-19” вирусийн анхны тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирээд байна. Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусуудын тоог багасгаж, эргэлтийн цагийг уртасгажээ.

Энгийн үед 900-950, амралтын өдрүүдэд 700 гаруй автобус үйлчилгээнд явдаг бол гуравдугаар сарын 10-16-ны өглөөний 07.00 цаг хүртэлх хугацаанд амралтын өдрүүдэд 400-452, ажлын өрүүдэд 680 автобус үйлчилгээнд явах юм байна. Мөн энэ хугацаанд 15 минутад дараагийн автобус ирдэг байсан бол 30-35 минутын хугацаатайгаар үйлчилгээнд явах гэнэ.

Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохгүйгээр амралтын өдөр 50 хувиар, ажлын өдөр 35 хувиар үйлчлэх цагийг багасгаж байна гэсэн үг” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10