Сургамжит үлгэр: Хүн чанар…

2022-06-26 1563 1

Сурагчдын чимээ шуу­гиан дараг­даагүй шахам бай­хад ангид ширүүн харцтай багш хаалга онгойлгон орж ирлээ. Сурагчид руу нэг айхтар харснаа хичээлдээ орлоо.

Шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд:
“Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл” гэв.

Тэгээд 1-ийн тооны дараа “0” нэмж бичээд:
-Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар 1-ийг 10 болгож чадна. Дахин нэг 0 нэмээд
-Энэ бол туршлага. Туршлага 10 байсныг 100 болгоно гэв.
0-үүд цааш үргэлжилсээр:
-Чадвар, сахилга бат, хайр…
Нэмж бичигдэх 0 бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон 0 үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв.
Багш “Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэлээ.
Сурагчид үүнийг сонсоод нам гүм бодолд автацгаав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22