Э.Бат-Үүл: Путины ташуураас тэргүүнээ хамгаалж хамгаалалтын малгайтай ирлээ

2022-05-25 630 0

Нийслэлийн АН-аас “Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх “Амаа нээх” эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!” эсэргүүцлийн цуглааныг өнөөдөр /2022.05.25/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулж байна.

Тэд ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат нарыг нэн даруй огцруулахыг ХЗДХ-ийн сайд болон Ерөнхий прокуророос шаардаж байгаа юм.

2022 оны дөрөвдүгээр сард болсон “Ажлаа хий” тайван жагсаал, цуглааныг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн зохион байгуулалттайгаар тарааж, 60 гаруй залуусыг баривчлан саатуулсан. Мөн дайныг эсэргүүцсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудан шалгаж, байцааж байна. Иргэд эрх чөлөөгөө хамгаалж гомдол гарган цагдаа, прокурорын байгууллагад ханддаг ч биднийг үл тоомсорлож байна хэмээн хууль, хүчний удирдлагуудыг солих цаг ирсэн гэж АН-ынхан үзэж байна.

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Путины ташуур намайг ташуурдана гэсэн. Тиймээс ташуурдуулах бэлтгэлээ хангаж, касктай ирсэн. Монгол хүн гэдэг утгаараа тэргүүнээ хамгаалахгүй бол болохгүй. Путины гар хөл болсон хүмүүс дараагийн удаа намайг ташуурдана гэсэн. Би бэлтгэлтэй ирсэн.

ЦЕГ-ын дарга, прокурорын удирдлагууд бүгд Путины ташуур болсон. Тайван жагсаалд саад болж буй бүх хүмүүстэй тэмцэнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22