Бид л тайван байлгаж байгаа болохоос биш АН-ын гишүүд УДШүүхийн байрыг шатаахад ч бэлэн байгаа

2022-05-19 759 0

Х.Баттулгыг АН-ын хууль ёсны даргаар бүртгэхийг шаардан, АН-ын гишүүд, дэмжигчид Улсын Дээд шүүхийн гадаа жагсаж байна.

АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал:

УДШ-д бүртгэлтэй дүрмээрээ даргаа сонгоод ирэхэд шүүх бүртгэлийн системийн адил ажиллах ёстой. Бүртгэлийн хурал улс төржилтийн шийдвэр гаргаад байгаа нь монголд шүүх засаглал байгаа эсэхийг асуухад хүрнэ. 220 мянган гишүүнтэй улс төрийн хүчнийг шүүхээр нухчин дарах юм бол жирийн нэгэн иргэний эрхийг нухчин дарна гэсэн үг. Битгий эрх баригчдын үгээр байгаач, ардчилал бол эко систем.

АН-ын ХЭГ-ийн зарим албан тушаалтнууд:

С.Эрдэнэ бол дарга биш огцорсон дарга. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн гишүүд энэ жаахан талбайд багтахгүй тул дүүрэг, дүүргээр нь, цөөнөөр нь байлгаж байна. 15:00 цаг болоход дараагийн хүмүүс ирнэ. Дээд Шүүх 220 мянган гишүүнийг хоёр жилийн хугацаанд маш их тамлаж, гишүүдийг бухимдууллаа.

Бид нар л зохион байгуулж, тайван байлгаж байгаа болохоос биш намын гишүүд бол энэ байшинг шатаахад ч бэлэн байгаа.

Дээд шүүх шууд бүртгэж авах ёстой, энэ бол МАН-ын захиалгаар л явж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2025-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали улс дахь төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд найрамдах Итали улсын Ерөнх

2025-12-01

Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХА

2025-11-24