Д.Сосорбарам: “Над руу гурил цацсан гурилууд Х.Баттулгатай, Азизовтайгаа Монголоос тонил”

2022-05-11 769 0

Нийслэлийн АН-аас “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг хэлмэгдсэдийн хөшөөний урд зохион байгууллаа. Жагсаалын үеэр Х.Бээжин нарын дээлтэй иргэд Д.Сосорбарам гуай руу гурил цацаж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Д.Сосорбарам “Над руу гурил цацсан гурилууд Х.Баттулгатай, Азизовтайгаа Монголоос тонил” гэв.

Нийслэлийн АН-аас гаргасан  “Монголоо Беларусь болгохгүй” сонордуулга:

Путины Украин руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилал руу зарласан дайн. Путин хөрш Монгол Улсын ардчиллыг үгүй хийж, шүдэндээ зуух сонирхолтой байна. Энэ санаагаа манайд суух Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр цуурхал тарааж, биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн юм биш байгаа гэж хардахад хүргэж байна.

Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Тэр ганцаараа биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүнтэй хүмүүс Путины тавдугаар цувааны эн тэргүүнд зогсож байна.

Х.Баттулга Путинчуудээ манай намд их хэмжээгээр шургуулж, АН-ыг Путины тавдугаар цуваа болгох замаар Монголыг Беларусь болгох даалгаврыг эздээсээ авчээ.

Х.Баттулга болон Элчин сайд И.К.Азизов нарын хүсэж байгаачлан АН Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, Беларусь шиг тоглоомын улс болно.

Цаг алдалгүй тэмцэцгээе, Путины Х.Баттулгад тусгаар тогтнолоо алдахгүйн төлөө тэмцэцгээе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25