БШУ-ны сайд Л.Энх-Амгалан багш нараас уучлалт хүсжээ

2022-03-11 2202 1

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоонд энэ сардаа багтан шилжинэ хэмээн мэдэгдсэн билээ. Тэр үеэрээ “Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай” хэмээсэн юм.

Харин тэрбээр ингэж хэлсэндээ багш нараас уучлалт гуйжээ. Сайд өөрийн нүүр номын хуудаснаа “Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно. Багшийн ажлын үнэлэмж өндөр байх ёстой…

Гэхдээ хамгийн шударга зарчим бол үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо. Багшийн цалингийн доод жишгийг Засгийн газар баталсан. Одоо шатлалаар биш үр дүнгээр цалин нэмэгдэнэ.

Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Сурга гэсэн үндсэн шаардлага тавих ёстой болохоос багш нарыг ялгаж болохгүй. Муу бол ажлаас халах ёстрй

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06