Д.Тогтохсүрэн: Ээлжит бус чуулган зарлах тухай асуудал яригдаагүй

2020-03-06 1056 0

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх ёстой. Гэвч үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй гэдэг хүлээлт нийгэмд үүсээд байгаа. Тухайлбал, шинэ коронавирүсийн халдварын улмаас Монгол Улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон билээ. 

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар “Ээлжит бус чуулган зарлах тухай асуудал яригдаагүй. Хэлэлцэх асуудал байхгүй” гэв. Тиймээс уг асуудал хаврын чуулганыг нээх хүртэл хүлээгдэх бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03