Г.Доржзодовыг хилээр гарах, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглолоо

2020-03-05 880 0

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр Г.Доржзодовыг хилээр гарахыг хориглолоо. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцжээ. 

Улмаар прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэсгэрээс гарахыг хязгаарлах” “Ц.Сандуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ шийдвэр гаргажээ.

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 82.1 дүгээр зүйл буюу Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэсний 821-1 дэх хэсэг Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааснаар 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Эх сурвалж: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

"Но-той ногоон" буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ган

2025-04-10

БЭТ Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ. Ж.Батзандан энэ

2025-04-04

“UB palace”-ын газар “Хурд стандарт” ХХК буюу Б.Чойжилсүрэнд шилжжээ

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших "UB palace-ыг буулгах болсон" тухай мэдээллийг нүүр номдоо бичсэн

2025-02-26