УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Оюунлаг түшээ”-гээр шалгарчээ

2022-01-14 788 0

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор олон арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү ойн өдөрт зориулсан Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний “Оюунлаг түшээ” өргөмжлөлийг Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж хүртжээ.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн оролцогч нарт Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны дөрвийн давааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар өргөмжлөл, медаль гардуулж, баяр хүргэсэн юм.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Э.Түвшинтөгс тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч С.Санждорж хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Б.Доржсүрэн гуравдугаар байр. Эмэгтэй ангилалд Хан-Уул дүүргийн оролцогч Г.Санчирдулам алтан медаль, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Г.Батчимэг, Орхон аймгийн оролцогч Г.Хулан гуравдугаар байр эзэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АН-ын шинэхэн даргад амжилт хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайдын албыг 2014-2016 онд хашиж байсан Ч.Сайханбилэг Ардчилсан намын даргаар с

2025-09-02

“Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд  багш нарыг дэмжихээр боллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлли

2025-08-29