Д.Тогтохсүрэн: Ковидын хуулиар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 6 сараар сунгах боломжтой

2021-12-20 957 0

МАН-ын бүлэг Цар тахлын хуулийг 6 сараар сунгаж, Засгийн газарт өнөөгийн эрхийг нь хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Тэгвэл тус хуулийг сунгаснаар иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, сунгах боломжтой гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Засгийн газраас айл өрхийн болон зарим ААН, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэгслийн төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн юм.  Үүнийг сунгах эсэх талаар тэрбээр “Цахилгааны дулааны төлбөрийг улсын төсвөөс биш Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэж байсан. Тийм учраас улсын төсөв дээр энэ асуудал тусгагдаагүй учир ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүн, ААН-үүд өөрсдөө төлбөрөө төлнө” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10