Б.Чулуудай: Аавыг минь хилс хэрэгт гүтгэсэн, гэхдээ би аавынхаа төлөө тэмцэнэ

2021-12-17 867 0

Хотын дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Тус шүүх хуралдааны дараа түүний хүү Б.Чулуудай “Миний аав хэлмэгдсэн. 1937 оны хэлмэгдүүлэлт өнөөдөр ч байна. Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Хийгээгүй хэргийнх нь төлөө, огт оролцоогүй өөрөө ч мэдээгүй байсан хэргийнх нь төлөө хохиролтой гээд Улаанбаатар хот, Нийслэлийн удирдлагуудаас нэхэмжлэл гаргасны дагуу хохирол төлүүлнэ, 4 жилээр ял өгнө гээд яллачихлаа. Бид 2-ыг анх цуг ялласан. Гэхдээ шүүх миний хэргийг хэрэгсэхгүй болгочихож байгаа юм байна.

Би гэхдээ аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна. Энэ хэрэгт оролцоо ч үгүй, мэдээ ч үгүй байсан. Бид давж заалдана. Хуулийн дагуу энэ бүх юмны эцсийг хүртэл явна.

Аав минь “Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байх хугацаандаа хэнийг ч гүтгэж гутаан доромжилж байгаагүй” гэж хэлүүллээ.

Миний аав 30 гаран жил энэ улс орны төлөө тэмцсэн. Энэ тэмцэл үргэлжилнэ. Улсад нэг төгрөгний ч хохирол учруулаагүй. Шүүхээ хүндлээд энэ хүртэл чимээгүй явлаа. Бид давж заалдана” гэлээ хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25