М.МӨНХХИШИГ: Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн тогтворгүй байдал тархины хөгжилтэй нь холбоотой байдаг

2020-10-01 1376 0

ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Тэргүүлэх зэргийн эмч, М.Мөнххишиг өсвөр насныхны эрүүл мэнд, сэтгэл зүйн онцлогийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Өсвөр үе гэдэгт хүний амьдралын хугацааны хоёр дахь арван жил буюу 10-19 насыг хамааруулж үздэг байна. Өсвөр үе нь бэлгийн бойжилт явагдаж, нөхөн үржихүйн чадвартай бие хүн болж төлөвшидгөөрөө онцлог үе юм.

Тэрбээр “Оюутан болсноор хотод ирж, асран хамгаалагчаасаа хол байгаа үед зөвхөн сургуулийн асуудлыг биш, аль эмнэлгээс эмнэлгийн үйлчилгээ авах хэрэгтэйг нь хүртэл эцэг, эхийн зүгээс зааж өгөх хэрэгтэй.

Оюутнууд маань эрүүл мэндийн асуудлаа зун аймагтаа, гэртээ очоод үзүүлнэ гэж хүлээгээд хүндрэх тохиолдол бий.

Өсвөрийн кабинетууд маань харьяалал харгалзахгүй, нууцыг хадгалж эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Ямар нэгэн зовиур гарвал тухайн дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөрийн тасаг болон оюутны хотхон дахь өсвөрийн клиникт шууд хандах хэрэгтэй” гэсэн юм.

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй яагаад тогтворгүй байдаг вэ?

Өсвөр насны өсөлт, хөгжлийг ургийн хөгжилтэй дүйцүүлж үздэг. Эхийн хэвлийд ураг хэрхэн хөгждөг шиг өсвөр насанд бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн хувьд их хэмжээний хөгжил явагддаг. Хүүхдийн 7-8 насанд мэдрэлийн эсийн тоо гүйцэж, түүнээс хойш эмх замбараатай болох явц явагддаг.

Өсвөр наснаас эхлэн тархины их гадар хойноосоо урагш чиглэлээр хөгжиж, хамгийн сүүлд тархины урд хэсэг буюу туршлагаасаа суралцах, шийдвэр гаргах хэсэг нь хөгждөг. Мөн энэ дунд сэтгэл хөдлөлийн төв хөгждөг. 24 нас орчимд тархины хөгжил гүйцдэг гэж хэлж болно. 

Тархины хөгжилтэй холбоотойгоор өсвөр насныхны хувьд сэтгэл хөдлөл ихтэй, өөрөөр хэлбэл эрсдэлтэй үйлдэл хийх хандлагатай байдаг. Мөн нийгэмтэй шинээр танилцаж байгаа учраас шинэ болгоныг туршиж үзэх сорилттой тулгардаг. Гэхдээ өсвөр насныхны эрсдэлтэй зан үйлийг хийхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь гэр бүлийн орчин байдаг байна.

Өсвөр насны хүүхдэдээ хэзээд хамгийн их итгэж, туслах хүн гэдгээ ойлгуулах хэрэгтэйг нийт эцэг, эхчүүдэд зөвлөлөө.

Өсвөр насны хүүхдүүдийн хооллолтондоо түгээмэл гаргадаг алдаа бол өглөөний цай уухгүй явах

Амьдралын буруу хэв маягийн ихэнхи нь өсвөр насанд төлөвшдөг. Өсвөр насанд явагдаж буй огцом өсөлт, хөгжлийг хоолоороо авах шим, тэжээлээр хангаж байх ёстой. Эцэг, эх нь багаас нь зөв хооллолтод сургавал насанд хүрсэн хойно ч энэ дадал үргэлжилнэ. Хоолны бүх бүлгээс бүрдсэн шим тэжээл бүхий хоолыг тодорхой цагуудад идэж дадах хэрэгтэй. 

Өсвөр насны хүүхдүүдийн хооллолтын тал дээр гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол өглөөний цай уухгүй явах, түргэн хоол илүү хэрэглэх, ундаа, чихэрлэг хүнсийг илүү хэрэглэх явдал юм. Өсвөр насанд хоногийн шимт тэжээлийн бодисыг бүрэн хангасан хоол, хүнсийг идэж, хэрэглэж байж дээр дурьдсан тархи болоод бие махбодийн хөгжил бүрэн явагдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өг

2024-03-03

Хувь хүний өвчин “Сэтгэлээ барьж чадаагүй”-ээс үүсдэг

-Хүн муулах, шүүмжлэх, өширхөх, хонзогнох, үл уучлахад ходоодны хүчил ихэснэ.-Хэт халуун хоол идэх

2024-02-28

EClinicalMedicine: Эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ

Ливерпүүлийн их сургуулийн эрдэмтэд Covid19 хүний тархинд хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Корона

2024-02-19