Бүх цэргийн наадамд аймгийн заан Л.ОТГОНБААТАР түрүүлжээ

2020-09-14 1510 0

Цэргийн цол чимэг олгох “БҮХ ЦЭРГИЙН НААДАМ- 2020” хүчит бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Зэвсэгт Хүчний Алдар спорт хороо, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, ЦЕГ-ын Хүч спорт хороо, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, ХСИС-ийн Соёмбо спорт хорооны нийт аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглон барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлж, “Цэргийн арслан” цол хүртжээ.

Төв аймгийн Баян Чандмань сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.

Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, ОУХМ Л.Отгонбаатар тавын даваанд аймгийн арслан О.Наранбаатарыг, зургаагийн даваанд аймгийн арслан Б.Баянмөнхийг, долоогийн даваанд аймгийн заан М.Лхагвагэрэлийг, наймын даваанд аймгийн арслан Э.Ууганбаярыг тус тус даван түрүүлжээ.

Их шөвөгт Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Хан Хэнтийн аваргууд дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрах, Завхан аймгийн Яруу сумын харьяат, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Завхан дэвжээний бөх аймгийн заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.

Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Ховд дэвжээний бөх, сумын заан Н.Амарсайхан, Увс аймгийн Ховд сумын харьяат, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Увснуур дэвжээний бөх, сумын заан Г.Эрдэнэтогтох нар тав даван шөвгөрч Цэргийн начин цолд хүрэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын ко

2025-09-11

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02