Дэд сайд Б.Мөнхжин АСЕАН-ын бүсийн чуулга уулзалтын сайд нарын уулзалтад оролцов

2020-09-12 953 0

Вьетнамын нийслэл Ханой хотоос цахимаар энэ 9 дүгээр сарын 12-нд  зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Сайд нарын уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин оролцов.

Уг цахим уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Т.Мотеги, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кван Гён Хва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч С.Биген, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуй зэрэг нийт 27 орны гадаад хэргийн сайд, дэд сайд нар оролцож, өөрийн орны гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийн талаар танилцуулж үг хэлсэн ба АРФ-ын Сайд нарын уулзалтыг COVID-19 цар тахлаас шалтгаалан анх удаагаа онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

АРФ нь АСЕАН-ын нийт 10 гишүүн улс, АСЕАН-ы яриа хэлэлцээний 10 түнш /Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон, Европын Холбоо/, мөн  Бангладеш, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, БНАСАУ, Тимор Лесте, Шри Ланка зэрэг нийт 27 гишүүнтэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий форум юм.

Манай улс 1998 оноос хойш энэхүү форумын гишүүнээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрөсөн хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комис

2024-04-17

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80м.кв талбай орон сууц олгоно

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсли

2024-04-15

Жагсаалтаар сонгогдох 48 гишүүний 40 орчим нь АН, МАН-аас сонгогдох таамаг гарчээ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүн сонгогдох хуультай болсон. 78 гишүүнийг  сонгогчид шууд со

2024-04-12