Нам, эвсэл сонгуульд оролцохоо наймдугаар сарын 16-аас өмнө илэрхийлнэ

2020-08-04 716 0

Иргэд амралт зугаалгын зургаа цахим сүлжээнд тавьсаар. Удахгүй хичээл сургууль, өвлийн бэлтгэл зэрэг ажлаа мартсан юм шиг л байна гэхэд хилсдэхгүй л болов уу. Эдгээрийн хажуугаар сонгуулийн “синдром” дахиад л хөдлөнө. Учир нь Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Тэгвэл энэ сонгууль болоход 70 хүрэхгүй хоног үлдэж байна. Ингээд орон нутгийн сонгууль угтаж наймдугаар сард ямар ямар бэлтгэл ажил хэдий хугацаанд хийх талаарх товч мэдээллийг хүргэе. 

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 16-наас эхлэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, аравдугаар сарын16-наас сэргээнэ гэсэн үг.

-Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг долдугаар сарын 17-ноос эхлэн өөрийн цахим хуудаст байршуулах хуулийн зохицуулалт бий. Тодруулбал, Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна хэмээн хуульд заажээ.

-Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс болон бусад шаардлагатай мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 16-наас өмнө хүргүүлэх учиртай.

Тухайлбал:
-Улсын дээд шүүх Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг;
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээллийг,
-Хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг,

-Хил хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр харьяа тусгай анги, салбарт нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг,

-Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч санал авах өдөр зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг,

-Цагдаагийн төв байгууллага; тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй боловч тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, дотоодын цэргийн анги, нэгтгэлд нь алба хааж байгаа алба хаагч, ажилтны мэдээллийг,

-Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.тухайн жилд Монгол Улсын харьяат болсон, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, харьяатаас гарсан иргэдийн мэдээллийг тус тус өгөх ажээ.

Сонгуульд оролцох нам, эвсэлийг бүртгэх шийдвэрийг тав хоногийн дотор гаргана

Нам, эвсэл сонгуульд оролцохоо наймдугаар сарын 16-наас өмнө илэрхийлэх учиртай. Хуульд “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заажээ.

-Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

-Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тэгвэл энэ хугацаа нь наймдугаар 31-нээс есдүгээр сарын 06-ныг дуустал өрнөх аж. Мөн бие даан нэр дэвшигч ч энэ хугацаанд хамаарах юм.

-Төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд наймдугаар сарын 16-наас өмнө хүргүүлэх учиртай.

-Ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоож, наймдугаар сарын 16-наас өмнө олон нийтэд мэдээлнэ. Өөрөөр хэлбэл “Ухуулах хуудас болон зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ” хэмээн хуульд заажээ.

Т.Жанцан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АН: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гарга

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Бүлгийн хур

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19