Хонины сүүл мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг

2020-01-21 1670 0

Эрт дээр үеэс манай ард түмэн хонины сүүлийг хүнс болон ахуй амьдралдаа өргөн дэлгэр хэрэглэсээр ирсэн билээ. Харин сүүлийн үед хонины сүүлний хэрэгцээ эрс багассан байна. Тиймээс хонины сүүлний мэдрэлийн системд үзүүлэх ач холбогдол болон хэрэглэх аргын талаар танилцуулъя.

Ер нь бидний хэрэглэдэг өөх тосыг хайлах байдлаар нь гурав ангилж үздэг. Хүний биеийн халуун буюу 37 хэмээс доош хэмд хайлдаг өөх тос шингэц сайтай, бодисын солилцоонд эерэг нөлөөтэй байдаг бол 38-50 хүртэлх хэмд хайлдаг өөх тос арай бага нөлөөтэй, 50 хэмээс дээш халуунд хайлдаг бол сайнаасаа саар тал нь их байдаг. Мөн 37 хэмээс доош хэмд хайлдаг өөх тос нь бидний ярьдгаар ханаагүй буюу хүнд хэрэгтэй өөх тос байдаг. Хонины сүүл бол энэ бүлгийн өөх тосны гол төлөөлөгч бөгөөд дан ганц шингэц сайтайгаар зогсохгүй өөр олон төрлийн ач холбогдолтой нь батлагджээ.

Үүний нэгэн жишээ бол мэдрэлийн эрхтэн системийн эрүүл байдлыг хадгалах явдал юм. Бидний мэдрэлийн үйл ажиллагаа явагдахад өөх тос зайлшгүй шаардлагатай. Учир нь мэдрэлийн эсүүдийг өөх тос тасралттай байдлаар бүрхэж өгдөг. Тасарсан хэсгүүд хооронд сэрэл үсрэх маягаар маш хурдтай дамжин бидний мэдрэлийн үндсэн үйл ажиллагаа явагддаг. Энэ үйл явц алдагдвал мэдрэлийн үйл ажиллагаа доройтож эхэлнэ. Өөх тосны хэрэглээ биднээс өмнөх үеийнхэнд маань зөв байсан учраас элдэв янзын зөнөгрөх болон мэдрэл доголдох гажгууд манай улсад маш бага байдаг байсан нь тодорхой юм. Зарим хүмүүс турах гэх мэт олон төрлийн зорилгоор өөх тосыг хязгаарладаг. Энэ нь эргээд мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлдэг нь дээрхтэй ижил шалтгаантай. Иймээс хонины сүүлний хэрэглээг тогтворжуулах зорилгыг гэр бүлдээ тавиарай. Хонины сүүлийг бүтнээр нь хөлдөөх биш, харин анхнаас нь хоолондоо хийхээр зүсэж бэлтгэн хөлдөөгөөд өдрийн эсвэл оройн хоолны аль нэгэнд нь 2 зүсмийг хийх маягаар хэрэглэж болно. Мөн сүүлний тосоор биеэ тослох нь алжаал тайлах сайхан арга. Гэхдээ гэрийн нөхцөлд сүүлний тос гарган авах гэж байгаа бол шарах бус жигнэж, шаргаах аргыг хэрэглээрэй. Учир нь тосыг хэт өндөр температурт хайлуулах нь бүтцэд өөрчлөлт оруулж болзошгүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Томуугийн вакциныг өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн хийлгэж болохгүй

Маргааш буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аян оро

2020-09-30

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх сарын 1-10-нд зохион байгуулна

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс да

2020-09-25

Д.Нямхүү: Манай улсын тухайд эдгэрэлт 97 хувь буюу маш өндөр байгаа

Есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймг

2020-09-25