Т.Доржханд: Би хэдий ганцаараа ч хүчтэй СӨРӨГ ХҮЧНИЙ хувиар ажиллаж чадна

2020-06-29 733 0

УИХ-ын шинэ гишүү­дийн үнэмлэхийг гардуулах ёслолын ажил­лагаа Төрийн ордонд болов. УИХ-ын 2020 оны сонгуульд 32 гишүүн шинээр сонгогдсоны нэг нь “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн Т.Доржханд юм.

Тэрбээр, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажил­лах талаараа “Ирэх дөрвөн жил маш хэцүү жилүүд байх болов уу. Эдийн засгийн хамгийн хүнд цагийг туулна.Эдийн засгаа бэхжүүлэх сэргээх, хар, саарал жагсаалтуудаас гарах, бондын өрийг дарах, ажилтай Монгол иргэнийг бий болгох нь энэ удаагийн Засгийн газрын хамгийн том сорилт байх болов уу. ХҮН намын ард талд маш олон мэргэжлийн олон залуучууд байдаг. Их хуралд бид анх удаа суудалтай боллоо. Маш олон хуульчид, эдийн засагчид, хуульчид залуучуудтай хамтарч ажиллана. Шүүмжлэх зүйл дээрээ хатуу байр суурьтай байх болно. Ялангуяа эрх баригч нам төсвийн тодотголоо яаралтай хийх хэрэгтэй. Олон хуулийг санаачлан ажиллана гэж бодож байна.

Аль нэг намд уусч, шингээд орчих вий гэсэн зүйл яригдаж байна, тийм зүйл байхгүй. Би бол ганц хүн биш ээ, харин ч хүчтэй сөрөг хүчний хувьд ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хэдийгээр эрх баригч нам 62, сөрөг хүчин 11 суудалтай байгаа ч гэсэн маш хүчтэй сөрөг хүчний байр суурь дээр ажиллана гэдгээ мэдэгдье” хэмээн ярилаа.

Мөн пүүзтэй ирсэн нь ямар нэг пиар биш хэмээн тодотгов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АН: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гарга

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Бүлгийн хур

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Малчдыг малжуулах ажлын хүрээнд нийт 22 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн

УИХ-ын пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт

2024-04-19