Хурд хамтлаг “Долоон тэрбум” пянз, цомгийн баяраа хийнэ

2021-12-09 1151 0

Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойгоо угтан “Долоон тэрбум” пянз, цомог хэвлүүлсэн бөгөөд энэ сарын 11-нд нээлтээ хийх гэнэ.

Тус хамтлаг дээрх цомог, пянзаа Германд хэвлүүлсэн бөгөөд Шангри-Ла Моллд нээлтийн арга хэмжээгээ хийхээр бэлтгэжээ.

Дээрх цомгоо гурван жилийн турш бүтээж, хамтлагийн гишүүн бүрийн уран бүтээлийг багтаажээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард “Долоон тэрбум” цомгийнхоо хамгийн анхны уран бүтээл болох “Гэгээн гоо” хэмээх уран бүтээлээ сонсогчдодоо хүргэжээ.

Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойгоор Монголын анхны “Алтан пянз”-ыг хэвлүүлж, фенүүддээ бэлэг барьж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07