Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа

2021-12-07 1010 0

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 06-ны өдөр болж, допинг хэрэглэсэн болон ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргажээ.

  • Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр,
  • Допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр,
  • Ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12 дугаар сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,
  • Сумын заан Ё.Гантулга /11 дүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,
  • Сумын заан О.Баяржаргал /11 дүгээр сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар тус тус хасахаар болжээ.

Мөн тус хуралдаанаар МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу Улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр баталсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10