“Эрдэнэт үйлд­вэр” АНЭУ-аас 240 сая ам.доллар буюу 683 тэрбум төгрөгийн зээл авна

2021-12-05 1345 0

“Эрдэнэт үйлд­вэр”-ийн захирал Х.Бадамсүрэн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаад ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан хэмээх мэдээлэл хэвлэлээр гарсан.

Энэ асуудлын талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад, “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан. Зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирэхгүй. Хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байна.

Зээлийн хэлбэр нь, трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдах юм” гэж тайлбарлалаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн авсан зээлийн хугацаа нь дөрвөн жил байх бөгөөд одоогоор нарийвчилсан мэдээлэл өгөх боломж­гүй, гэрээний процесс үргэлжилж байгаа. Мөн “Эрдэнэт үйлдвэр” энэ асуудлаар удахгүй мэдээлэл өгнө” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10