ОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ

2021-12-05 732 0

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-оос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ.

Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад Монгол Улсаас нэг бөх багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий гурван медальт, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд 39 оноотой гуравт жагссанаар 3000 ам.долларын шагнал хүртэхээр болжээ.

Сонирхуулахад, Тэрбээр дөрөвдүгээр сард Алматыд болсон Азийн аваргад үзүүрлэж, аравдугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19