Д.Хаянхярваагийн авлигад авсан 1 тэрбум 806 сая төгрөгийг улсын орлого болгоно

2021-12-03 1007 0

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг, иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.

Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна.

Эх сурвалж: АТГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН өнгөлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураал

2026-06-22

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүү

2026-06-17

Н.Учрал: Тэтгэврээ 2013 оноос өмнө 1.4 саяас бодуулсан бүх иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгөөс дахин бодно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026-06-10