5.9 хувиар өсөж $33 тэрбум болсон Монгол улсын гадаад өрийн 25.3 хувийг Засгийн газрын өр эзэлж байна

2021-12-03 1115 0

Монгол Улсын гадаад өр III улирлын байдлаар 33.3 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Гадаад өрийн хэмжээ өмнөх улирлаас 361 сая ам.доллароор, харин өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өссөн байна.

Үүнээс Засгийн газрын гадаад өр найман тэрбум 449 сая ам.доллар буюу нийт гадаад өрийн 25.3 хувийг эзэлж байна. Засгийн газрын гадаад өр өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсжээ. Ерөнхийдөө өрийн өсөлт Засгийн газрын зээлийн ашиглалтаас шалтгаалсан байна. Харин 36.4 хувь буюу нийт 12 тэрбум ам.долларыг компани хоорондын зээллэг буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт эзэлж байна.

Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичиг хамгийн сүүлийн байдлаар 2019-2022 оных батлагдсан юм. Энэхүү баримт бичигт Засгийн газрын гадаад, дотоод бонд, зээлийн төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, тодорхой хэсгийг дахин санхүүжүүлж болно гэж тусгасан байдаг аж.

Энэ хүрээнд 2020 онд “Номад” бонд гаргасан бөгөөд олон улсын зах зээлээс зургаан жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын санхүүжилт татсан юм. Үүгээр “Мазаалай” болон “Чингис” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлжээ.

Харин энэ онд “Century” төслийн хүрээнд нэлээд бага хүүтэйгээр нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлээд байна. Энэ нь ирэх онд төлөгдөх “Чингис” бондын үлдэгдэл 799 сая ам.долларыг төлөх мөн 2023 онд төлөгдөх “Гэрэгэ” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэхэд зарцуулагдсан юм.

Монгол Улс олон улсын зах зээлээс нийт найман удаа бондын санхүүжилт татаад байна.

Дундаж хүү нь 6.2 хувьтай байгаа бөгөөд бусад хөгжиж буй улсуудын Засгийн газрын татсан бондын хүү дунджаар 5.7 хувь байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19