БНСУ-ын телевизүүд Монгол охины эрхийг хамгаалахаар эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэнэ

2021-12-02 1097 0

Өмнөд Солонгос улсын дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг доод ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш хүлж байгаад зодсон ноцтой хэрэг гарсан талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Уг хэрэг 2021 оны Долдугаар сарын 3-нд гарсан бөгөөд сэжигтэн дөрвөн хүүхдийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй байна. Харин нөгөө хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна.

Тэгвэл, БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ын мэдээлж байгаагаар солонгос охидод зургаан цагийн турш зодуулж, хоёр өдөр хоригдсон хохирогч монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын үндэсний суваг “MBC” болон хувийн “JTBC” суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ.

Хохирогч охины ээж С “Охин минь гэртээ ирэхгүй байсан тул бид цагдаад мэдэгдсэн. Харин цагдаагийн газраас хоёр хоногийн дараа охиныг минь олж өгсөн. Тухайн үед маск зүүчихсэн, орой болчихсон байсан учир охиноо тийм аймшигтай зодуулсан гэдгийг анзаараагүй. Тэгээд гэртээ ороод хартал нүүр, бие дээр нь маш их хөхрөлт үүсчихсэн хумсны ор гарчихсан байдалтай байсан. Харахад үнэхээр хэцүү байдалтай байсан. Би охиноо хайх хугацаанд дээрэлхсэн хүүхдүүдийнх нь гэрт хүртэл очиж үзсэн. Намайг очиход тэр охид танай охин манайд байхгүй гэж уурласан байдлаар хэлсэн. Гэтэл миний охин хоёр хоногийн турш тэр охидын гэрт зодуулж, хүлүүлэн, тамхины үнсээр түлүүлж хэрцгийгээр зодуулсан гэдгийг сүүлд мэдсэн. Одоо охин минь сэтгэл санааны хямралд орчихсон байгаа. Энэ хэрэг дээр хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа тул болгоомжтой хандахыг хүсэж байна. Мөн бид энэ хэргийг зүгээр орхихгүй” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ирэх амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв да

2025-05-27

Францын Ерөнхийлөгч эхнэртээ “мангасдуулсан”-аа тайлбарлав

Даваа гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг эхнэр нь алгадаж байгаа дүрс бичлэг нийгмийн с

2025-05-27

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тавдугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20

2025-05-27