Нус, шүлсээ хаясан 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

2020-03-03 407 0

Коронавирүсийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд хоёрдугаар сарын 20-оос эхлэн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 281 мянган иргэнд зөвлөмж танилцуулж ажилласан бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаяж, орчныг бохирдуулсан 29 мянган иргэнд анхааруулга өгч, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлэв.

Зөрчил гаргасан иргэнийг гудамж талбай, аж ахуй нэгжүүдийн камерын тусламжтай хянаж, торгууль ногдуулж буй. Өнгөрсөн 2019 онд нус цэрээ хаяж, бие зассан 43 мянган зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар 403 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан тухай Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн ярьж байсан.

Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасны дагуу иргэдэд хариуцлага тооцож байгаа юм. Түүнчлэн Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан иргэнийг 50 нэгжтэй тэнцэх хүртэл мөнгөн дүнгээр торгож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

TV Chosun: Умард Солонгосын Ким Жон Ун хариуцлага алдсан 30 орчим албан тушаалтныг цаазалсан

Долоодугаар сарын сүүлээр Умард Солонгосын зарим нутагт их хэмжээний үер бууж, олон мянган хүний амь

2024-09-05

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг түр зогсоолоо

Энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн ИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олг

2024-09-04

Эмээлтэд үүрэг гүйцэтгэж байгаа эрэлч нохой “Boroo” 10 гаруй тарвага илрүүлжээ

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг

2024-09-03