Ажлаасаа халагдсан 26 настай цагдаагийн алба хаагч амиа егүүтгэжээ

2021-12-01 1192 0

11 дүгээр сарын 29-ний шөнийн 02:00 цагт цагдаагийн алба хаагч амиа егүүтгэсэн байдалтайгаар олджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажиллаж байсан 26 настай алба хаагч өөрийгөө боомилж, нас баржээ.

Талийгаач нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад, хүний амь нас хохироосон хэрэгт холбогдсоны улмаас энэ сарын 16-нд албаны дутагдлаар ажлаасаа халагдсан байжээ.

Ажлаас халагдсаныхаа дараа тухайн хэрэгтээ шалгуулж байсан бөгөөд түүнээсээ болж ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07