М.Тулгат даргатай Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Д.Ганбатыг томилжээ

2021-12-01 1322 0

М.Тулгат даргатай Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос ээлжит бус хурлаа цахимаар хийж, тус намын Тэргүүн дэд даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга, олноо “бидон” гэгддэг Д.Ганбатыг томилжээ.

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлаар

  • Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган” зохион байгуулах тухай
  • “Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн танилцуулга
  • Бусад гурван асуудлыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж баталсан байна.

М.Тулгат даргатай Ардчилсан намаас арваннэгдүгээр сарын 18-нд долоо хоногийн ээлжит 4:11 цагаараа мэдээлэл хийхдээ ирэх арванхоёрдугаар сарын 6-нд тохиох Ардчиллын өдрийг тохиолдуулж “Хүний эрхийн үндэсний чуулган” зохион байгуулахаа мэдэгдсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24

Н.Номтойбаяр: Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбумыг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. У

2026-07-21