Д.Амартүвшин: Махан овоо босгосон дарга нартаа бас надтай адил хариуцлага тооцоорой

2021-11-18 747 0

Өнгөрөгч долдугаар сард Сүхбаатарын талбай дээр “Тэвчээр тасарлаа” жагсаал зохион байгуулагдах үеэр Д.Амартүвшинд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.

Тэгвэл түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.8, 5.13 дугаар заалтын дагуу 500 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн аж.

Тэрбээр “Энэ бол ноцтой хэрэг. Зүгээр үгээ хэлсний минь төлөө надад хариуцлага тооцож байна. Би үсрээд л 60 хүн цуглуулсан.

Харин 60 байтугай хэдэн мянгаар нь цуглуулж, ковид тараасан дарга нарыгаа ядаж надтай адил 500 мянган төгрөгөөр торгоорой.

Бид гурван метрийн зай бариад зогссон атал ямар ч зай бариулаагүй, махан овоо босгосон дарга нартаа бас хариуцлага тооцно биз дээ? СБД-ийн Цагдаагийн газар дарга нартаа адилхан Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно шүү” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ХАВРЫН ХИТ-2025 тоглолт ганцхан удаа тоглоно

Өлзий телевизээс жил бүр зохион байгуулдаг  "Хаврын Хит-2025" нийтийн дуучдын нэгдсэн тоглолтын тов

2025-04-17

“Ла Си До”-ийн бэлэглэсэн сонгодог үдэш

Монгол Улсын Консерваторын багш Б.Энх-Амгалангийн үүсгэн байгуулсан “Ла Си До” сургалтын төвийн сура

2025-04-14

Дурсамж бүтээх “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2025” эхлэхэд хоёрхон хоног үлдлээ

Хамгийн тод, гэгээлэг дурсамж болон үлдэх “Дэлхийн Цирк Монголд” тоглолт эхлэхэд ердөө хоёрхон хоног

2025-04-10