Д.Сумъяабазар: Таван үеэрээ хотод амьдарч байж хотын иргэн гэдэг ойлголтод хүрнэ гэж боддог

2021-11-17 1455 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын иргэд хогоо ялгах, ангилах соёлд төдийлөн суралцаагүй байгаа. Нус, цэрээ гудамжинд хаях, нийтийн эзэмшлийн талбайд хүнд, хөнгөнөөр бие засахаас эхлээд хотын иргэний гаргаж болохгүй үйлдлийг гаргадаг. 

Хотын иргэн хотын стандарт, дүрэм журамд хашигдаж амьдрах ёстой. Цаашдаа иргэдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээ бид хотжих соёлд сургана. Соён гэгээрлийн ажил зохион байгуулна. Таван үеэрээ хотод амьдарч байж хотын иргэн гэдэг ойлголтод хүрнэ гэж боддог.

Ундааны сав, тамхины ишээ машиныхаа цонхоороо гаргаад шидчихдэг иргэдэд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлнэ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхой эрх мэдлүүд нийслэлд шилжиж ирсэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10