Ихэнх нутгаар цас орж, өмнөх хоногуудаас 10-15 градусаар хүйтэрнэ

2021-11-17 1682 0

Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 15-22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна.

Урьдчилсан төлвөөр 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар цас орж, салхилж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.

Хур тунадас: 17,18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 19-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 17, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 20-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-15 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13-18 градус, өдөртөө -2-7 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -7-12 градус хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07