Харуулын даргаа буудан хөнөөсөн байлдагч Х-д 11 жилийн хорих ял оноожээ

2021-11-17 1138 0

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн байлдагчид харуулын даргаа буудан хөнөөж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.

Байлдагч Х, М нар нь хилийн манаанд гарч байхдаа оройн 18:30 цагийн үед харуулын дарга 34 настай Г-ийн цээжин тус газарт буудаж, амийг нь хөнөөсөн. Улмаар АКМ галт зэвсэг хоёр, 47 сумыг авч зугтсан юм. Цагдаа хүчнийхэн зэвсэгтэй оргосон цэргүүдийг гурван өдрийн турш эрэн хайж, Алтай сумаас 50 километрийн зайд байрлах Зөөлөн богд уулнаас дөрөвдүгээр сарын 11-ний 10:30 цагт саатуулсан билээ.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр болж, шүүхээс Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16