ЦЕГ: Муурын ходоодонд нярайн хамрын салст бий эсэхийг дурангаар харна

2021-11-09 1063 0

Энэ сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тухайн хэрэг гомдол мэдээллийн шатанд явж байна. Муурын ходоодонд нярайн хамрын салст бий эсэхийг дурангаар харна. Тухайн хэрэгт муур хамаатай юу эсвэл өөр хүчин зүйлээс болж нас барсан эсэхийг тогтооно” гэлээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар золбин муур нярайн хамрын салстыг идсэн аж. Тодруулбал, нас барсан нярайн нүүрэнд олон тооны хумсны шарх үүссэн байжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зэрлэг муур, нохойг нярай хүүхдээс хол байлгах, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10