Ханс Клюге: Ирэх хоёрдугаар сар гэхэд тус тивд 500 мянган хүн нас барах магадлалтай

2021-11-05 652 0

Европ дахин коронавируст цар тахлын голомт болж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анхааруулж байна.  Европ дахь салбарын тэргүүн Ханс Клюге ирэх оны хоёрдугаар сар гэхэд тус тивд 500 мянган хүн нас барах магадлалтай гэсэн тооцооллыг танилцуулжээ. 

Халдварын тархалт дахин эрчимжиж буйг тэрээр дархлаажуулалт хангалтгүй байгаатай холбон тайлбарлаж байна.  “Бид Ковид19-ийн тархалт нэмэгдэж буйд хариу үйлдэл үзүүлэхээс эхлээд тэдгээрээс урьдчилан сэргийлэх хүртэл тактикаа өөрчлөх ёстой” гэж доктор Клюге хэллээ.

Сүүлийн саруудад тив даяар вакцинжуулалтын түвшин эрс удааширчээ. Испаничуудын 80 орчим хувь дархлаажуулалтад хамрагдсан бол Франц, Германд 66-68 хувьтай байгаа юм. Түүнчлэн төв болон зүүн Европын зарим оронд хүн амынхаа тал хувийг ч дархлаажуулж амжаагүй хэвээр байна. 2021 оны аравдугаар сар гэхэд оросуудын дөнгөж 32 хувь нь бүрэн тун авчээ. 
 Өнгөрсөн долоо хоногт Герман, Их Британи зэрэг улсуудад хоногтоо илрэх шинэ тохиолдлын тол  30 000 давсан нь тахлын дөрөв дэх давлагаа эхэлснийг илтгэж байгаа юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөговь аймагт 200 орчим хүн хоолны хордлого авч, 150 гаруй нь хэвтэн эмчлүүлж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хоолны хордлогын сэжигтэй тох

2025-04-11

оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ

Энэ оны эхний 2 сарын байдлаар 1.3 сая иргэн ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ авчээ.

2025-04-10

Улаанбаатар, Өмнөговь, Дундговьд улаанбурхан өвчний өвчлөл өндөр байна

ХӨСҮТ-өөс өнөөдөр Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар  мэдээлэл хийлээ. Улаанбурхан өвчний 328

2025-04-04