Г.Ганбаяр: Танхимын сургалтыг нэмэгдүүлье гэсэн байр суурьтай байгаа

2021-11-03 1003 0

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 100 хувь танхимаар хичээлүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ.

Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 389 сургууль хэвийн горим руу шилжчихсэн байгаа. Энэ бол ихэвчлэн орон нутгийн сургуулиуд. Яаман дээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулаад сургуулиудыг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг судлуулах ажлын хэсэг байгуулсан.

Арваннэгдүгээр сарын 1-ээс соёл, спортын үйл ажиллагааг заалны 50 хувийн дүүргэлттэй явуулна гээд жаахан зөөлрүүлчихлээ. Тиймээс үүнтэй уялдуулаад танхимын сургалтын цагаа нэмэгдүүлье гэж байгаа. 5:9 зарчмаар хичээллэхээр багш нарын ачаалал нэмэгдэж байгаа учир аль болох танхимын сургалтыг нэмэгдүүлье гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08