Зузаан, цагаан өнгөр нь хордлого, халдварт өвчин туссан байж болохыг илтгэдэг

2021-11-01 708 0

Хэл яагаад өнгөртдөг вэ?
Хэлний өнгөөр эрүүл мэндээ шинжиж болдог. Бидний бие организмд болж буй бүхий л өөрчлөлт, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хэлээр шинжиж болох юм. Хэлний өнгөр нь хүний бие махбодид сөрөг нөлөөтэй байдаг учир цэвэрлэх шаардлагатай.

Хэлэн дээр их, бага тодорхой хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам илтгэж байж болох эмгэг нь хүнд болсныг илтгэдэг гэж үздэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг.

Зузаан, цагаан өнгөр: Ийм өнгөтэй хэлний өнгөр нь хордлого, халдварт өвчин туссан байж болохыг илтгэж байж болно.

Боровтор, хүрэн өнгөр: Ийм өнгөтэй хэлний өнгөр нь уушгины өвчин туссан байж болохыг илтгэнэ.
Шар өнгөр: Ийм өнгөтэй хэлний өнгөр нь хоол боловсруулах эрхтнүүдийг үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж байж болно.

Саарал өнгөр: Ийм өнгөтэй хэлний өнгөр нь ходоодны үрэвсэл, ходоодны шархны шинж тэмдэг байж болно.

Ямар ч өнгөргүй гөлгөр хэл: Ийм өнгөтэй хэлний өнгөр нь фолийн хүчил, рибофлавины дутагдал үүсээд байгаагийн нэг шинж тэмдэг байж болно.  Дээрх шинж тэмдгүүдээс яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавина гэдгийг анхаараарай.

ХЭЛНИЙ ГАДАРГА БИЕИЙН АЛЬ ХЭСЭГ ӨВЧИЛСНИЙГ ХАРУУЛДАГ


Хэлний үзүүр буюу урд хэсэг: Амьсгалын зам, эрхтэн тогтолцооны өвчинг мэдэх боломжтой. Уушги өвдсөнөөр хэлний үзүүр хэсэг цайрч өнгөр тогтдог байна.

Харин хэлний дунд хэсэг цайрч өнгөртвөл зүрхний үйл ажиллагаа сайнгүй байгааг илтгэдэг.

Хэлний дунд хэсэг: Хэлний гадаргын зүүн дунд хэсэг элэгний, баруун дунд хэсэг нь нойр булчирхай, харин хэлний гол хэсэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг харуулдаг байна.

Хэлний уг буюу төгсгөл хэсэг: Хэлний төгсгөл хэсгийн захаар тогтсон өнгөр нь бөөр, дунд хэсэг нь нарийн, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг харуулдаг бол хэлний доод хэсэгт цайрч өнгөртсөн байвал нарийн, бүдүүн гэдэст их хэмжээгээр хор (токсин) хуримтлагдсан байдаг байна. Түүнчлэн саарал өнгөр тогтож, цооролт үүссэн байвал энэ нь ходоодны салс бүрхэвчийн үрэвсэл (гастрит), ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархлаа байх магадлал их байдаг аж.
Мөн хэлэн дээр тогтсон цагаан болон бусад өнгийн өнгөр нь дархлааны систем сул байгаагийн илрэл болдог байна.

Тиймээс таны хэлэн дээр цагаан өнгөр тогтсон байвал өнгөр тогтсон газрыг хараад өөрийн биеийн аль хэсэг өвдөж байгааг мэдэж болох юм. Гэхдээ цагаан өнгөр нь амны хөндийд чийгшил дутагдсанаас ч үүдэж болдог гэдгийг санах хэрэгтэй. Хэлийг шүдний адил тогтмол угааж цэвэрлэж байх ёстой. Хэлийг зөөлөн сойз, эсвэл тусгай хусуураар өдөр болгон цэвэрлэж хэвшээрэй. Хэлний өнгөрийг цэвэрлэснээр амтлах мэдрэхүй сайжрахаас гадна амны эвгүй үнэр арилж амны хөндий болон буйлны өвчлөл буурдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Мөнхсайхан: Бусад иргэдэд ДОХ-ын халдвар халдсан эрсдэл байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна

Цэргийн төв эмнэлэгт бөөрний диализын аппаратад орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан. Тус иргэн нас

2024-11-21

Оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин ЭМД-д хамрагджээ

ЭМДЕГ-аас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140,570 гаруй малчин иргэнийг ЭМД-д бүрэн хамрууда

2024-11-14

Туул, Сэлбэ, Улиастай голын уснаас бүгдээс нь хүний өтгөнд байдаг гэдэсний савханцар илэрч байна

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн ши

2024-11-14